Уурхай болон иргэдийн хооронд зөрчил гарч 15 хүн гэмтжээ
2019/08/20

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Гүн гэх газар үйл ажиллагаа явуулж буй "Баатарван транс" ХХК болон нутгийн иргэдийн дунд үл ойлголцох байдал гарчээ.

Саяхан Гурвантэс суманд болсон МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан шалгалтаар тус уурхайн үйл ажиллагааг зогсоогоогүй тул иргэд ийн бухимдлаа илэрхийлсэн аж. Уурхайн  газар нь сумын төвөөс 10 орчим километр.

"Баатарван транс" ХХК нутгийнхны хэлж заншсанаар Тэсийн улаан чулуу олборлож өмнөд хөрш рүү гаргадаг аж. Уурхай үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө тус газарт нутгийнхан чулуу олборлож өрхийн орлогоо нэмэгдүүлж байжээ.

Нутгийн иргэд болон уурхайнхны хоорондын зөрчлөөс үүдэж 15 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар уурхайнхан тэднийг тосон уулзаж уурхай руу орохыг зөвшөөрсөн ч дараа нь иргэд рүү машин техник болон явганаар дайрсан гэх мэдээлэл байна.

Уурхайд орсон 70 орчим хүний дотор жирэмсэн эмэгтэй байсан бөгөөд түүнийг уурхайн хүмүүс зодсон гэж нутгийн иргэд мэдээлэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404