Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд оролцоно
2019/08/20

Бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох дэлхийн хэмжээний “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээн Монголд анх удаа энэ сарын 24-ны өдөр Corporate Convention Center-д болох гэж байна. Тэгвэл тус тэмцээнд Sweetymotion хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар оролцохоор бэлтгэж байна. Тэд тэмцээний Бикини ангилалд өрсөлдөх бөгөөд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404