АН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны сонгуульд зориулж өөрчлөх ёсгүй
2019/08/19

УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. Тэд энэ удаагийн хурлаараа, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны сонгуульд зориулж өөрчлөх ёсгүй гэж үзэж байгаа илэрхийлсэн юм. 

Тодруулбал, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, "Өнгөрсөн долоо хоногт АН-ын зөвлөл  хуралдаж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт зарчмын байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ гурван зүйлд тулгуурласан. 

Нэгдүгээрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг баталгаажуулж, цаашдын хөгжлийн хандлагаа зөв болгохын тулд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хоёрдугаарт, Зарим эдийн засгийн эрх мэдлийг орон нутагт нь үлдээж, бие даасан төсөвтэй болгох. Төр татвар хураамжаа зөвхөн хуулиар тогтоох ёстой.  Орон нутгийн хөгжлийн хандлага зөв явж байж төвлөрлийг сааруулна.

 Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийн хариуцлага, эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ зарчмын байр суурин дээр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөх саналаа бид өнөөдөр хүргүүлэх гэж байна. 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд зарчмын байр суурьт хүрэхгүй байгаа талаар Д.Тогтохсүрэн дарга өнгөрсөн баасан гарагт илэрхийлсэн байна лээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт хийхдээ зөвхөн 2020 онд болох сонгуулийг бодож хийх ёсгүй. 

 Тиймээс АН зарчмын саналаа хүргүүлж байна. Бидний саналын байр суурь хатуу байгаа. Хэсэг улстөрчдийн 2020 оны амбиц, байр суурийг илэрхийлэх ёсгүй.  АН-ын саналд:

  • УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс Ерөнхийлөгчийг сонгох саналаа гаргаж, сонгох.
  • Төрийн өр, зээл ДНБ-ний 60-хувиас дээшгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.
  • Иргэн бүрт шударга хүртээх замаар “Баялгийн сан байгуулна.
  • УИХ-ыг бүрдүүлэх тогтолцоо холимог байна.
  • УИХ улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчлөх эрхтэй.
  • Орон нутаг бие даасан төсөвтэй, захиран зарцуулах эрхтэй байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Хэрвээ ард нийтийн санал асуулга явуулахгүй бол Ардчилсан нам үндсэн хуулийн хэлэлцүүлэг болон зөвшилцлөөс гарахад бэлэн байна" гэсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404