Наадмын дараа нээлттэй сонсголд бэлэн үү
2018/07/12

60 тэрбумын хэрэг, Чингис, Самурай бонд, Эрдэнэтийн 49 хувь зэрэг замхарч буй авлигын хэргүүдийн тухай УИХ хэзээ хэлэлцэж асуудалд хэрхэн хандахыг олон нийт анхааралтай ажиглаж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 19 гишүүн зургаадугаар сарын 28-нд нийтийн сонсгол зохион байгуулах тухай саналыг Улсын их хурлын даргад өргөн бариад байгаа. Хууль зүйн байнгын хорооноос  нээлттэй сонсгол хийж уг хэргийн талаар хэлэлцэх эсэх талаар ямар нэг хариу ирээгүй байгааг Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлж байсан. Гэсэн ч 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсголыг заавал хийх хуулийн зохицуулалттай байдаг аж. Түүнчлэн УИХ-ын 25гишүүн ээлжит бус чуулганыг хуралдуулахаар гарын үсгээ зураад байгаа. Хуулиар нийт гишүүдийн гуравны нэг хувь нь гарын үсэг зурсан тохиолдолд  ээлжит бус чуулганыг хуралдуулах үндэс бүрддэг байна. Тиймээс баяр наадмын дараа УИХ ээлжит бусаар хуралдаж, 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх болоод байна.

УИХ-ын ээлжит бус чуулган  АТГ-ын дарга Х.Энхжаргалтай холбогдох сонсголоор эхлэх болж байна. Нээлттэй сонсгол нь тухайн хэрэгтэй холбогдох асуудлыг улс орон даяар нээлттэй явуулж, хэргийн гэмт хэргийн асуудлыг шүүх бус, тухайн асуудал үнэн худал эсэх, гол асуултад хариулах юм.

М.Энхболд даргын хувьд 60 тэрбумын гэх 3 цагийн бичлэгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа. Тэгвэл уг сонсгол зарчмын дагуу хийгдвэл хэргийг анх олон нийтэд зарласан Г.Доржзодовтой  нүүрэлдүүлж, хэргийн үнэн худлыг  илрүүлэх ажээ.  Гэвч 60 тэрбумын хэрэгт холбогдогчид болон бүлэглэлийнхэн асуудалд хэрхэн хандаж, сөрөг ямар операци зохион байгуулах нь тодорхойгүй байна. Ямартай ч наадмын өмнөхөн хар бүлэглэлийнхэн нууцаар уулзалдаж, асуудал босохоос өмнө У.Хүрэлсүхийг зайлуулах ёстой гэж тохиролцсон ажиг сураг мэдээ сошиалаар мэдээлэгдсэн. Нээлттэй сонсгол хийх тухай саналыг хэрэв хүлээж авахгүй бол дээрх  25 гишүүн УИХ-ыг зарлан хуралдуулах эрхтэй гэнэ.

Дашрамд дуулгахад, 60 тэрбумын хэрэгтэй холбоотой байж болохуйц 11 тохиолдол утсаар болон бичгээр ирүүлсэн байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404