БШУСЯ, МАОЭНХ хамтран \"Хүүхэд бүрт цэцэрлэг\" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
1 сарын өмнө

Монгол улсын Засгийн газраас боловсролын салбарт, нэн ялангуяа хүүхдийн суурь хөгжил болон бага насны хүүхдийн боловсролыг дэмжихэд ихээхэн анхаарч “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Хувийн хэвшлийн ААН байгууллагын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад дэргэдээ цэцэрлэг байгуулан ажиллуулсан нөхцөлд төрөөс тухайн цэцэрлэгийн урсгал зардлыг хариуцах төсөл санаачилсан.

Тиймээс БШУСЯ болон МАОЭНХ хамтран 2019 оны 8 сарын 15-ны өдөр дээрх сэдвийн хүрээнд хувийн хэвшлийн төлөөллийн саналыг авах зорилгоорхэлэлцүүлэг зохион байгуулсан ба тус хэлэлцүүлэгт БШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг АПУ, Таван Богд, Энержи Ресурс, Монос, Мобиком, МАК, Ленд МН, Хөгжил Трейд зэрэг нийт 20 компанийн удирдах түвшний төлөөлөл оролцлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404