Наадмын комиссынхонд баяр хүргэе
2018/07/12

Жилийн жилд л цэнгэлдэхийн гадна хөлчүүрхсэн  залуус том том хашгирч, хармааны хулгайчид жуулчдыг санадаргаж, хуушуурны үлдэгдэл, лааз шил газраар нэг хөглөрч байдагсан. Бас Хүй долоон худагт том том жийптэнгүүд  хаа сайгүй сүлжиж, морь даган шороо бужигнуулан давхилдаж, энд тэндгүй согтуучууд газар ойчоод өгсөн дүр зураг наадмын хэдэн өдөр үргэлжилдэг. Тэгвэл энэ жил наадамчид ухамсартай байж, баяр наадам ч цэгцтэй журамтай болж байна. Цэнгэлдэх рүү орж ирэхэд л “Хандлагаа өөрчилье” гэсэн пайз барьсан цэвэрхэн залуус угтсан. Цэнгэлдэхийн гадна талбайд цэвэрхэн ногоон өнгийн хогийн сав ойр ойрхон байрлуулжээ. Наадамчдад үйлчлэх  хуушуурын болон кофе ундаа, пивоны, зайрмагны павильонуудаар  мэргэжлийн хяналтынхан тодорхой цагуудад байнга хяналт шалгалт хийж байлаа. Хуушуурын нэгэн павильоны дэргэд согтуу эр эм хоёр тэр хавиар нэг хамаг амьтны анхаарал татан орилолдоход  5 минут ч бололгүй хоёр цагдаа хүрч ирнэ лээ.  Томчууд хуушууранд очерлохдоо хүүхдүүдээ анхаараагүйгээс бага насны хүүхдээ төөрүүлсэн хэд хэдэн тохиолдол гарсныг цагдаагийнхан тэр дор нь ээж аавд нь хүлээлгэж өгч байв. Бас тэд хүүхдүүдийн бугуйнд эцэг эхийнх нь утасны дугаарыг бичих бугуйвч зүүж тарааж явсан.  Тасалбарынхаа дугаараар суулгүй эмх замбараагүй байдал үүссэн хэсгүүдэд цагдаа нар чимээ шуугиан багатай эвтэйхэн зохицуулалт хийж харагдав. Онцгой байдлын аврагчид, эмнэлгийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, байнгын эргүүл гаргасан байв. Шар хантаазтангууд маань бүр ч ачаалалтай байсныг хэлэх хэрэгтэй. Тэд наадмын талбайг тойрч тогтмол цэвэрлэгээг хийж байлаа.  Урьд урьдын жилүүдэд Их нас, Соёолонгийн насны морьдыг 40-50 машин дагаж  давхидаг байсан бол энэ жил  эмнэлэг, яаралтай тусламж, телевиз, чиглүүлэгч гээд зайлшгүй дагах 8 машин л зөвшөөрөгдсөн байна лээ. Тиймээс морины уралдаан элдэв зөрчилгүй, дэг журамтай болсон. Хэвлэлийнхэн маань элдэв чирэгдэлгүй мэдээ сурвалжлагаа бэлтгэн шуурхай дамжуулж байлаа.  Цэнгэлдэхэд хэвлэлийнхэнд зориулан интернет орчин бүхий асар бэлтгэж нэлээд хэдэн компьютер суурилуулсан байна лээ. 

Ер нь нэг үгээр хэлэхэд энэ жил наадмын комисс их сайн ажиллажээ. Улсын их баяр наадмаа ийнхүү зохион байгуулж чадсан нь  үнэхээр том дэвшил боллоо. Дараа дараагийн жилүүдэд энэ жилийн наадмын зохион байгуулалт жишиг болох биз ээ. 

Image result for цагдаа хүүхдийн гарын бугуйвч

Image result for мэргэжлийн хяналтынхан наадмаар

Image result for мэргэжлийн хяналтынхан наадмаар

Image result for баяр наадмаар цэвэрлэгээний хэн

Related image

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404