Вагон замаас гарсан ноцтой осол гарлаа
2019/08/15

Энэ сарын 14-нд буюу өчигдөр өглөө Төв аймаг Баян сум гуравдугаар баг Мааньт өртөөн дээр гурван вагон замаас гарсан ноцтой осол гарсан.

Тодруулбал, Төв аймаг Баянсум гуравдугаар баг Мааньт өртөө 521-р километрийн 3-р зуутад Улаанбаатар-Чойр чиглэлийн ачааны 2656-р галт тэрэгний араасаа 4 дэх вагон замаас гарч, 5,6,7-р вагон унасан бол дөрвөн вагоны дугуй замаас гарсан юм.

Одоогоор тус хэргийг Төмөр замын цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд вагон унасантай холбоотой саатсан ажил байхгүй, хэвийн үргэлжилж байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404