Үерийн улмаас Mazda болон Mitsubishi компанийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсжээ.
2018/07/12

Үерт автсан Японы дүүргүүдэд байрладаг автомашин үйлдвэрлэгч Mazda болон Mitsubishi компанийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсжээ. Энэ тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

Японы төв болон баруун хэсгүүдэд үер буусны улмаас Хирошима болон Окаяма мужуудад байрлах үйлдвэрүүд хийгээд Mazda автомашины эд ангиудыг нийлүүлдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон байна. Түүнчлэн Окаяма мужиийн Курасики хот ихээхэн үерт автсаны улмаас Mitsubishi үйлдвэрийн үйл ажиллагаа зогсжээ.

Тус улсад 7 дугаар сарын 7-ноос эхлэн үер бууж, газрын хөрс нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 160-д хүрээд байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404