“Coach” компани Хятадаас уучлалт гуйжээ
2019/08/14

Америкийн Coach брэндийн футболк дээр Хонконг, Тайвань, Макаог тусгаар тогтносон улс хэмээн буруу тодорхойлон бичсэн нь интернэтээр тарж, хятад хүмүүсийн дунд энэ нь маргаан үүсгэжээ.

Хятадын нийгмийн сүлжээний хэрэглэгчид мөн Coach болон Givenchy компанийн богино ханцуйтай цамцнуудын зургийг олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Эдгээр компани Хонконг болон Тайванийн арлыг мөн тусдаа улс хэмээн тодорхойлсон байсныг хэрэглэгчид анзаарчээ. Coach компанийн хувьд ийм бичигтэй цамцаа өнгөрсөн жил гаргаж байсан аж.

Хоёр компани ийм үйлдэл гаргасандаа уучлалт гуйх болж, алдаагаа хүлээн зөвшөөрч, зах зээлээс бараа бүтээгдэхүүнээ эргүүлэн татна гэдгээ амласан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404