Ерөнхий сайд асан С.Баяр З.Энхболдод хариу барив
2019/08/14

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “С.Баярын АНУ дахь 10 байшинг илрүүлчихээд байна” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудсаараа дамжуулан “ЗЭ үе үе манийг өдөх юм. Би хариу л барив. Намайг сүүлийн 4 жил шалгаж байгаа. Удахгүй шүүх хурал болно. Хэргийн учир тайлагдах биз. Тэрний өмнө өөртөө илүү ажил удах хэрэггүй л баймаар. “Хар хүний өмнөөс шар хүн” гэдэг шиг үндсэн ажлаа л хий л дээ. ЕТГ ч ажил ихтэй газар байдаг сан. Ойлгохгүй юм. ЕТГ-ын дарга ЗЭ ийм их ажилсаг уу, эсвэл ийм их завтай хүн үү. Тэнд очиж мөрдөгч хийнэ, энд ирж шүүгч хийнэ. “10 байшинг илрүүлэх” -ийн тулд АНУ явах хэрэггүй. Манай хэдийн авч борлуулсан хэд нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр ил байгаа, аль 2007 оноос хойш. “Оюу толгойн гэрээнээс хойш баяжсан, хэдэн сая доллараар байшин авах болсон” гэж. Гэрээ 2009 онд байгуулсан. “Авлигын хэргээр ял өгөөд” гэж шүүгч мэт даналзав. Би маш том дарга болчихлоо, надад хууль одоо хамаагүй гэж бодов уу?” хэмээн жиргэжээ.

S.Bayar@SBayar12
 
 

ЗЭ үе үе манийг өдөх юм. Би хариу л барив. Намайг сүүлийн 4 жил шалгаж бгаа. Удахгүй шүүх хурал болно. Хэргийн учир тайлагдах биз. Тэрний өмнө өөртөө илүү ажил удах хэрэггүй л бмаар. "Хар хүний өмнөөс шар хүн" гэдэг шиг үндсэн ажлаа л хий л дээ. ЕТГ ч ажил ихтэй газар байдаг сан https://twitter.com/AnkhbayarD/status/1161120501319602181 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404