"Цэцээ гүн"-д төөрсөн аялагчийг эсэн мэнд олжээ
2019/08/13

"Цэцээ гүн"-ий оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн төөрч сураггүй алга болсон тухай өмнө нь мэдээлсэн. Түүнийг эсэн мэнд олсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан ууланд “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн Л /61 настай, эмэгтэй/ 08.11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлага 2019.08.11-ний өдрийн 17:05 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын 39 алба хаагч, 12 нохой, 3 автомашин, НОБГ-ын 32 алба хаагч 1 нохой, 5 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, 3 автомашин, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 10 алба хаагч, 1 нохой, 2 автомашин, Баянзүрх дүүргийн Цагаагийн 3 дугаар хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашин, нийт 111 хүн, 14 нохой, 15 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

 

Эрлийн явцад тухайн иргэн 08.12-ны өдрийн 08:00 цагт эсэн мэнд байгаа тухайгаа нөхрийнхөө гар утсанд цахим захидал илгээсэн бөгөөд 12:40 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” цанын баазад өөрөө эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404