Шинээр түймэр үүсэх магадлал өндөр байна гэв
2019/08/13

Сибирь болон Алс Дорнодын хэд хэдэн бүс нутагт шинээр гал түймэр үүсэх аюул өндөр байгаа талаар Оросын цаг уурчид мэдээллээ. 


Тодруулбал, Красноярскийн хязгаар, Эрхүү муж болон Буриадын хойд хэсэгт, Өвөр Байгалд гал түймэр нэмж гарах эрсдэлтэй байгаа гэж “Россия 24” суваг дамжуулсан байна. 


Харин өмнө нь асч байсан түймрүүдийн тухайд, сүүлийн өдрүүдэд 5,5 мянган га газар дахь 50 гаруй түймрийг унтраасан, 200 гаруй ойн түймрийг унтраах ажил үргэлжилж байгаа аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404