О.Дөлгөөнийг сүүлчийн замд нь үдлээ
2019/08/12

Залуу тамирчин О.Дөлгөөнийг өнөөдөр өглөө 05.40 цагт ах дүүс, найз нөхөд, эцэг эх, найз нөхөд нь эцсийн замд нь үдлээ.

Тэрээр бага наснаасаа эхлэн спортод дурлаж, улмаар 2008 онд Спортын Төв Ордны дэргэдэх Спортын дунд сургуулийн сагсан бөмбөгийн ангид 7-р ангиасаа элсэн орж сагсан бөмбөгийн спортоор шаргуу хичээллэн 2013 онд төгсжээ.

Түүний гаргасан амжилтаас дурдвал 2012 онд Улаанбаатар хотод "U18 насны Азийн АШТ" 2013 онд ОХУ-д зохион байгуулагдсан Бүх Оросын нэрэмжит "КЭС БАСКЕТ" 2015 онд Бээжин хотод зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах 3*3 тэмцээнд шагналт V байр 2015 онд Монгол улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын алтан цом 2016 онд АНУ-ын Кливленд хотод зохион байгуулагдсан "Continental Cup” 2017 онд "Nissan Дээд Лиг"-ийн дэд байр 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан "Азийн их наадам"-д Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай оролцсон. 2018-2019 оны Монгол улсын Оюутны аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан цом, 2019 оны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан гээд бахдам амжилтуудыг ар араасаа гаргасаар ирсэн билээ. О.Дөлгөөний амжилтыг төр засгаас үнэлж 2016 онд "Спортын мастер" цолоор шагнасан байна.

Ум сайн амгалан болтугай...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404