ДОРНОДЫН ДОРОЙ ДАРГА НАРЫН ТӨӨРӨГДӨЛ БУЮУ 7 СУМЫН НААДАМ
2019/07/29

Дорнод аймаг "Зүүн бүсийн даншиг" наадам хийсэн болж шүү байгаа юм гэнэ. Хийсэн болж шүү гэдэг нь нутаг усаар нь хүчит бөхөө ялгаж хасаж зааглаж наадаж буйг нь хэлж байгаа хэрэг. 

Надад Дорнодын олон найз бий. Тэдэн дотор бөхчүүд нь харин ч илүү их байдаг юм.
Шулуухан хэлэхэд Дорнод бөхөөр хэдийнээсээ ядуухан аймаг Баян Уул, Цагаан Овоо, Дашбалбар, Халх гол гээд хэдэн сумыг эс тооцвол аймаг дотроо ч бөхөөр шалихгүй л дээ. Тийм учраас зүүн бүсийн даншиг гэх сүржин энэ наадмыг нь 7 сумын наадам гээд байгаа юм.
Гэхдээ л энэ хэдэн бөхчүүд дунд нь дарга нар шигээ дов жалганы үзэлтэй хүн таарч байгаагүй л юм даг. Ямартаа л энэ жилийн улсын наадмаар Д.Анар харцага Оюунболд аваргад уначихаад найзынхаа дээлийн захыг мушигаж Цэцэнханаас аварга төрөөсэй гээд залбирч суулаа гэх вэ дээ. Бөхчүүд ээ гэж ийм л агуу улс шүү дээ.
Гэтэл жалгандаа эргэлдсэн дарганцарууд нь өөр аймгийнх бол барилдуулахгүй. Өндөр цолтой бол зодоглуулахгүй гэж ээ. Ёстой элийрэн биз. Эртнээсээ энэ тэр хошуу, Аймаг гэлтгүй эртэй нь барилдаж, бяртай нь түрүүлж ирсэн олон зууны Монгол наадам. 
Матадын авлига, Манжуурын архи хоёрт ноёд нь нохой шиг шартаж солиороогүй л баймаар. Зүүн бүсийн нэртэй л юм бол адгуус нь уралдаж болоод хүн нь зодоглож болдоггүй яачихсан дэнж, дэвжээ вэ.
За бүсийн таван аймгийн бөхчүүдээс айж үхчих гээд байгаа бол ядаж Цэцэн хааны гурван аймгийн бөхөө зодоглуулж мэддэгүй малууд юм даа.
Аймгаа удирдсан шүү болж байгаа бол түүхийг нь нэг сөхөөд харчихаасай. Цэцэн хан буюу Хан Хэнтий уулын аймгаас саяхан Дорнод, Сүхбаатар хоёр аймаг өрх тусгаарлаад гарсан түүх бий. Хүнээр бол Хэнтий гэдэг их айлын гал голомтоос гарсан хоёр хүү л дээ. 
Ийм атал Цэцэн хаанаас саяхан төрсөн аваргаа улсын наадмын халуун хөлс нь хатаагүй зодгоо бүслээд очиход нь хасаж л байдаг. Ёс жудаг, билэг ерөөлгүй малаас дор дарга нар.
Уг нь ухаантай бол шинэхэн АВРАГА-н халуун хөлстэй зодгоор бөхийн дэнжээ хурайлан даллаж наадах байлаа даа. 
Өвөр Монгол, Тува гээд Монгол туургатан зориод очсон манай бөхчүүдийг хасаад наадсан гэж би л дуулаагүй юм байна. Гэтэл энэ Дорнодын хэдэн дарга нар юу вэ!!! Нэртэйгээр нь хятад хоолон гэр, ханзаар дүүрэх шахсан аймагтаа ший яангуу орилуулж наадах нь л дээ.
Жалгандаа ноцолдсон бөхчүүд нь хөгжих үү? Довон дээрээ тийчилсэн сэтгэлгээ нь тэлэх үү? Аймаг нь дотроо барилддаг юм бол Дорнодын бөхчүүдийг бусад аймаг сум, улсын их баяр наадамд хаалттай гээд барилдуулахгүй байвал сайхан уу???!!! Ийм жудаггүй наадам, шүлтгүй найр дахиж л битгий болоосой Их Монголын дэнжид минь...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404