Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
2019/07/13
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгөв.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
- 40 сумнаас 39 онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Энхтунгалагийн Цогбаярт Монгол Улсын “Мэргэн” цол,
- 40 сумнаас 38 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ил уурхайн ажилтан, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Эрдэнэбатын Ганчулуунд Монгол Улсын “Гарамгай харваач” цол,
- 40 сумнаас 37 онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дансрангийн Чулуунбатад Монгол Улсын гоц харваач цол олголоо.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
- 40 сумнаас 37 онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахир багийн харваач Өрнөхийн Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол,
- 40 сумнаас 33 сум онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн, Батбаатарын Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цол тус тус олгов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад шагнал гардууллаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
5 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
7 сарын өмнө
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
7 сарын өмнө
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
7 сарын өмнө
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
7 сарын өмнө
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
7 сарын өмнө
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
7 сарын өмнө
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
7 сарын өмнө
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
7 сарын өмнө
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
7 сарын өмнө
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
7 сарын өмнө
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
7 сарын өмнө
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
7 сарын өмнө
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
7 сарын өмнө
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
7 сарын өмнө
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
7 сарын өмнө
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
7 сарын өмнө
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
7 сарын өмнө
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
7 сарын өмнө
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
7 сарын өмнө