Гурвын давааны ам авсан байдал
2019/07/12

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд 09:00 цагаас эхэллээ. Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит барилдааны гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Д.Ганхуяг, Э.Оюунболд нарын тэргүүтэй 128 бөх үлдээд байна.

Гурвын даваанд аварга, арслан цолтнуудын ам авсан байдлыг танилцуулья.

  • Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – аймгийн арслан Г.Отгонбаатар /Дорнод/
  • Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Д.Болдбаатар /Өвөрхангай/
  • Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Д.Батбаяр /Баянхонгор/
  • Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – залуу бөх О.Хангал /Завхан/
  • Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн хурц арслан Г.Баяржавхлан /Дундговь/
  • Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/
  • Улсын арслан Д.Ганхуяг /Өвөрхангай/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/
  • Улсын арслан Х.Мөнхбаатар /Хөвсгөл/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/
  • Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404