Шүдлэн насанд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хар түрүүллээ
2019/07/11

 Шүдлэн насны морьдын уралдаанд 350 үрээ бүртгүүлж, 236 нь гарааны зурхайгаас хөдөлсөн.

Хурдан шүдлэнгүүд 15 километрт уралдсанаас Төв аймгийн Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хар түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хар, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан, айргийн дөрөв, тавд улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Амгаланбаатарын хээр алаг үрээ хурдаллаа. Долоодугаар сарын 11-ний 08.00-11.30 цагт Азарганы уралдаан болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404