“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” хүүхдийн урлагийн их наадамд амжилттай боллоо
2019/07/10

“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” хүүхдийн урлагийн их наадамд амжилттай боллоо.  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.5 дахь зорилтын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулсан “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн наадамд Хэнтий аймгийн сурагчдын төлөөлөн болсон авьяаслаг сурагчид амжилттай оролцож #Бүжгийн_төрөлд_III_байр эзэллээ.  Тус урлагын наадмын эхний шалгаруулалтыг аймагтаа зохион байгуулсан бол шалгарсан сурагчид Дорнод аймагт зохион байгуулагдсан 2-р шатны шалгаруулалтад оролцож Хэрлэн 4-р сургуулийн бүжгийн #Шигтгээ_хамтлаг, гоцлол дуучин #Анхиламцэцэг нар шалгарч 3-р шатны шалгаруулалт буюу “Монголын хүүхдүүд” урлагын наадамд оролцсон юм. Тоглолтыг Монгол улсын төрийн соёрхолт, бүжиг дэглээч, найруулагч С.Сүхбаатар найруулан дэглэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404