Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа
2019/07/10

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан Хүй долоо худагт боллоо.

 Хурдан хязаалангийн уралдаанд газар газрын 298 хурдан буян бүртгэгдсэнээс гарааны зурхайгаас 184 хүлэг морджээ. 

 Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа. Энэхүү хурдан морийг Б.Цэрэндамба гэх 11 настай эрэгтэй хүүхэд унаж хурдлуулжээ. Уяач Д.Даяндэмид “Хонгор үрээ маань сайхан түрүүллээ. Тод манлай уяач Д.Даваахүүгийн алдарт “Наран” хонгор азарганы төл. 

 Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхбатын зээрд үрээ хурдалсан бөгөөд  Б.Одгэрэл гэх 12 настай эрэгтэй хүүхэд унаж айрагдуулжээ.

 Айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат уяач Н.Баттөмөрийн хүрэн хязаалан хурдалсан. Энэ үрээг Б.Болдбаяр гэх есөн настай эрэгтэй хүүхэд унаж уралджээ.

 Айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын зурвас цавьдар үрээ хурдалсан бөгөөд Г.Баднаа гэх найман настай эрэгтэй хүүхэд унаж айрагджээ. Айргийн тавд  Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ хурдалсан. Энэхүү хурдан буянг Т.Баярбат гэх 13 настай эрэгтэй хүүхэд унаж уралдсан байна.

 Хязаалан насны морьдын уралдааны үеэр морь хүүхэд эндээгүй гэдгийг Хурдан морины салбар комиссоос мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404