Баяр наадмын үеэр хүүхэд хамгааллын үйлчилгээг 3 чиглэлд үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна
2019/07/09

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйл “Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал”, 18 дугаар зүйлийн 18.1.6 “Хүүхдийг гэр бүл, нийгмийн бүх орчинд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1 дэх заалт “Хүүхэд нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй”, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.2 заалт “Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна”, Монгол Улсын MNS6264:2018 стандарт “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” зэрэг хууль, стандартыг хэрэгжүүлж ажиллахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019.06.26-ы өдрийн А/188 тушаал, Нийслэлийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын 2019.07.03-ы өдрийн А/34 дугаар тушаал гарсан.
Тус тушаалыг хэрэгжүүлж ажиллахаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 62 хүний бүрэлдэхүүнтэйгээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт хурдан морины уралдаанч хүүхэд, өсвөрийн бөх, хүүхдийн сур харваа, баяр наадмын үеэр төөрсөн, орхигдсон хүүхдүүдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг 3 чиглэлд үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. 
- Уралдаанч хүүхдийн цахим бүртгэл хийх
- Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын хувцас, хэрэгсэлд хяналт тавих, эрсдэлийн даатгалд хамруулах 
- Баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр ажиллуулах, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Баяр наадмын хоногуудад 7 дугаар сарын 10,11,12,13-нд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт “Хүүхэд хамгааллын түр байр” ажиллаж, төөрсөн орхигдсон, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хүргэж ажиллана.
Хүй долоо худагт Хурдан морь унах уралдаанч хүүхдийн бүртгэлийг хурууны хээгээр хийж, уралдаанч хүүхэд бүрд бүртгэлийн карт олгоно.

УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ХҮЙ 7 ХУДАГТ 07 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН 9 ЦАГТ ЭХЭЛНЭ. 
Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага:
- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
- Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
- Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
Хурдан морины хөтөлбөр:
7 ДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ
• 08.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан 
• 14.00-16.30 Шүдлэн насны морьдын уралдаан 
7 ДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ
• 08.00-11.30 Азарганы уралдаан 
• 14.00-17.00 Их насны морьдын уралдаан 
7 ДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ
• 07.00-10.30 Соёолон насны морьдын уралдаан 
• 10.30-12.30 Дааганы уралдаан 
7 ДУГААР САРЫН 13. БЯМБА ГАРАГ
• 07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан
• 10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан
• 13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан

Хүүхдийн сурын харваа:
7 ДУГААР САРЫН 08. ДАВАА ГАРАГ
• 09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа Сурын талбайд
7 ДУГААР САРЫН 09. МЯГМАР ГАРАГ
• 09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа Сурын талбайд
Өсвөрийн бөхийн барилдаан:
7 ДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ
• 13.00-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
• 16.20-18.00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа Төв 
7 ДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ
• 11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
• 15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
• 16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
• 18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд


Хотол олноороо Сайхан Наадаарай
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404