Венесуэл хиймэл дагуул хөөрөглөө
2019/07/08

Улс төр, эдийн засгийн хямралтай байгаа хэдий ч Венесуэлийн эрх баригчид 2022 он гэхэд 4 дэх хиймэл дагуулаа тойрог замд оруулах төлөвлөгөөнөөсөө буцахгүйгээ мэдэгдэж байна. Тус улсын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр БНХАУ-ын дэмжлэгтэйгээр 4 дэх хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж байгаа юм байна. Гуаикайпуро хэмээн нэрлэх шинэ хиймэл дагуул нь  одоо тойрог замд байгаа Симон Боливар хиймэл дагуулаас хүчин чадлын хувьд илүү байх бөгөөд түүнийг орлох юм байна.

Венесуэлийн эрх баригчид шинэ хиймэл дагуул нь газрын тосны салбарынх нь орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэж  тооцоолж байгаа юм байна. Венесуэл улс Хятадын дэмжлэгтэйгээр өмнөх 3 хиймэл дагуулаа  хөөргөж тойрог замд оруулсан. Эхнийх болох Симон Боливар хиймэл дагуулаа 2008 онд хөөргөсөн бол Мирандагаа 2012 онд, Сукре хиймэл дагуулаа 2017 онд хөөргөсөн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404