С.Баяр: "Долоодугаар сарын нэгэн"-ий тухай ном бичнэ
2019/07/06

Ерөнхий сайд асан С.Баярын "Жаран хоног- "Жаран"-ы бутархай" номын нээлт өнөөдөр боллоо. Түүний энэ ном хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт хорих 461 дүгээр ангид хоригдсон 60 хоногийн тухай өгүүлэх бол дараагийн хэсэгт 60 настай С.Баярын ажил, амьдралын тухай хүүрнэжээ.

 Номын нээлтийн үеэр С.Баяр үгээ хэлэхийн тулд энэ номыг бичсэнээ ярьж байна. Тэрбээр "Би олон дуугараад байдаггүй, тэр тусмаа ам булаалдсан маргаанд оролцох дуртай биш. 60 насыг үзлээ. Өнөөг хүртэл үзсэн харсан зүйлийнхээ багыг нь ч болтугай гаргахыг бодсон" гэдгийг хэллээ.

 Түүний ном цааш үргэлжлэх гэнэ. Ингэхдээ Монголын түүхэнд хар өдөр гэж нэрлэгдсэн "07 дугаар сарын 01"-ний тухай ном бичнэ гэдгээ С.Баяр хэллээ. Номоо бодит баримтад тулгуурлан бичнэ гэдгээ тэрбээр хэлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404