Наадмын тасалбарын борлуулалтыг цахим болгоё
2018/07/11

Жилийн жилд наадмын тасалбар борлуулалт иргэдийг бухимдуулдаг нь уламжлал болжээ.  Хэдэн өдрийн өмнө тасалбар зарж эхэлсэн өдрөөс л тасалбарын үнэ хаданд гарч 16 мянгын тасалбар 80-100 мянга, 24 мянгын тасалбар 120-180 мянга хүрч байлаа.Ерөнхийлөгчийн асрын тасалбарыг бүр"280-320 мянгад өгнө, жуулчид таарвал бүр өсгөж өгнө шдээ"хэмээн нэг шагчин ярив. Наадмын нээлтийн тасалбар эрэлт ихтэй учраас 7 дугаар сарын 11-ний өдөр гэснийг 12 ны өдөр болгон засаж зарах гэсэн тохиолдол ч гарсан.  Наадамчид хонон өнжин тасалбар авахаар очерлох үзэгдэл жирийн үзэгдэл болсон хэдий ч тэд шагчид голдуу байдаг аж. Тасалбар худалдаалах хэсгүүдийн үүдээр цагдаагийнхан хяналт тавьж зохицуулалт хийж байсан ч шагчдыг анхаарах сөгөөгүй байлаа.  Баяр наадмын нээлтийн үеэр ч Төв цэнгэлдэхийн гадна “Наадмын тасалбар” зарна шүү гэсэн хүмүүс  цөөнгүй байлаа.  Монгол Улс наадмын тасалбар байтугай олон асуудлыг технологийн дэвшлийг ашиглан шийдэх болсон. Газрыг цахимаар авах боломжийг бүрдүүлсэнтэй адил наадмын тасалбар борлуулалтыг цахим хэлбэрт шилжүүлчихвэл  цэгц журамтай болох юм шүү дээ. Наадмын тасалбар борлуулалтыг цахимд шилжүүлэхгүй бол  хэдхэн тооны 'шагчид' ашиг олдог ажил болон хувираад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин73.241.125.145
Маш зөв асуудал тавьжээ. Цахимд бүх юм шилжиж байгаа эрин шүү дээ. Ганцхан наадам биш олон юманд хэрэгтэй арга.
2018/07/12
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404