ШХУ-ын Парламентийн дарга Баянзүрх дүүрэгт ажиллав
2019/07/04

Баянзүрх дүүргийн Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвтэй Швейцарын Холбооны Улсын Парламентын дарга Хатагтай Марина Кароббио болон албаны бусад хүмүүс танилцсан байна.
Тэрээр Монгол улсад хийх албан айлчлалын хүрээнд Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа Швейцарын буцалтгүй тусламж, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж байгаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх төслийн үйл ажиллагаа, Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, Цагдаагийн байгууллага болон дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404