АН-ыг засаг барих тоолонд эдийн засаг дампуурдаг
2019/07/04

Монголыг 30 жил элгээр нь мөлхүүлж гадна, дотны олз хайгчдын зоолох, тонон цөлмөх талбар болгох замаар хөлжсөн, тэнхэрсэн зарим нөхдүүд Монголыг сэхээх, босгох юм гэнэ ээ! Тэд сүүлчийн сумаа тавьж байгаа аж.

Ардчилал, амьжиргааны өндөр түвшин амлан тэвчээртэй хүлээхийг уриалан, уриалсаар төрд залран заларсаар гурван арваныг үдэж өөрсдийгөө ил далдаар ихэд хөрөнгөжүүлсэн эдгээр нөхдүүд бидний эцэг өвгөдийн бүтээн байгуулсан 4,500 үйлдвэр, аж ахуйн нэгжийг устгаж, хувьчлан авч төгрөгийн ханшийг 91,000 хувиар унаган Монголчуудын 30 хувь нэн ядуу, 50-60 хувь тогтмол ядуу, төр засаг, ард түмэн нь байнгын өрийн дарамтанд, эдийн засаг нь 4-5 жилдээ заавал дампуурдаг, цалин тэтгэвэрээ нэмэх зөвшөөрлийг гадныхнаас асуудаг, зөвхөн гадна, дотны эрх ашгийн бүлэглэлд үйлчилдэг, ард түмнээ тонон дээрэмддэг тогтолцоог байгуулсан юм.

Одоо эдгээр нөхдүүд өөрсдийн гардан байгуулсан энэ мөлжлөгийн тогтолцоогоо тогтоон барихын тулд ямар ч дүр эсгэж, юу ч гэж ярьж болно! Гэхдээ өнөөдөр Монголчууд бид хулгайч бол хулгайч л байдаг юм байна, эрх мэдэлд шунасан этгээд галзуурдаг юм байна, шуналд хязгаар үгүй юм байна, хөгшин азарга жороо сурдаггүй юм байна ... гэдгийг ойлгосон, мэдэрсэн! Хамгийн гол нь цаг нэгэнт эргэсэн, бүцалтгүй! Сайн цаг ирж байна. Сайн цагийг авчирч буй хүмүүс нь эд нар биш, ШИНЭЧЛЭГЧИД, шинэ хүчин. Хүссэн ч эс хүссэн ч эдний байгуулсан мөлжлөгийн тогтолцоо устан алга болно! ШИНЭ цаг ирнэ!

 

Эх сурвалж: ФБ Batsuuri Khaltariin

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404