О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНД ЗОРИУЛСАН ХАНДИВЫН ТОГЛОЛТ ӨНӨӨДӨР БОЛНО
2019/07/03

Монголын сагсан бөсбөгчид О.Дөлгөөний төлөө нэгдэж байна. Сагсан бөмбөгийн шилдэг багууд нэгдэн, хандивын тоглолтод оролцоход бэлэн болжээ. Тоглолт энэ сарын 3, 4-нд Спортын төв ордонд болно. Маргааш 18 цагт эхлэх тоглолтод “Хасын хүлэгүүд”, “Тэнүүн Өлзий”, “Танан гарьд”, “Алтан дорнодын дайчид” багууд оролцоно.

Тасалбараас олсон орлогыг Монголын шигшээ багийн тоглогч О.Дөлгөөний эмчилгээнд 100 хувь зориулах юм.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорнийн дэргэдэх их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404