CU сүлжээний үйл ажиллагаанд шалгалт хийлээ
2019/07/03

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

 Шалгалтаар “Сэнтрал Экспресс Си Би Эс” ХХК-ийн CU-06 салбар минимаркетад аж ахуйн үйл ажиллагаанд дотоод хяналтын журам баталсан боловч дотоод журмаа мөрдөж ажилладаггүй. Мөн бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалдаггүй, барааны эмх цэгц байхгүй, агуулахад бараа, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй орчинд хадгалдаг, цэвэрлэгээ, үйлчилгээг хангалтгүй хийдэг зэрэг зөрчил илэрчээ.

 Илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг үндэслэн шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404