Ерөнхий сайд шагайн цэц сорив
2018/07/11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж,  МҮОНРТВ-ээр ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын хамтаар сурын талбайд зочилж, шагайн асарт саатан есөн тохой зайнаас шагай харвав. Монгол Улсын Ерөнхий сайд наадамчин олонтойгоо гар барин мэндчилж, сур, шагайн харваан тамирчиддаа амжилт ерөөв

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404