ОХУ, Турк, Ираны гурван талын уулзалт зохион байгуулна
2019/07/02

Сирийн асуудлаар ОХУ, Турк, Ираны гурван талын уулзалт зохион байгуулах талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар хэлэлцжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Осака хотноо болсон “Их-20"-ийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гурван талын уулзалтын талаар хэлэлцэж, уулзалтыг хэзээ хийх өдрийг товлосон. Удахгүй хэвлэлийнхэнд мэдээлнэ" гэж Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

Турк, ОХУ, Иран нь 2016 оны 12 дугаар сард Сирид гал зогсоох яриа хэлэлцээг зуучилсан батлан даагч орнууд болж, улмаар Женевийн энхийн яриа хэлэлцээний хажуугаар Астанагийн яриа хэлэлцээг эхлүүлсэн юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404