ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 40.9 мянган иргэн санал өгчээ
2019/07/02

2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэний дараагаар  гишүүд богино хугацаанд төслийг тойргийн иргэд, сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр ажиллалаа.

2019 оны долдугаар сарын 01-ний өдрийн байдлаар  69 гишүүн тойрогтоо ажиллаж, иргэдийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи мэдээллээр ханган,   40930 хүний саналыг нь авсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404