Зарим аймгуудын баяр наадам энэ долоо хоногоос эхэлнэ
2019/07/01

Аймгуудын баяр наадмын товыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэ долоо хоногоос зарим аймгийн баяр наадам эхэлнэ. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаа Сэлэнгэчүүд энэ сарын 4, 5-ний өдрүүдэд хийнэ. Мөн энэ сарын 6, 7-нд буюу амралтын өдрүүдэд Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаа хийх гэж байна. Улсын баяр наадмаас өмнө ирэх долоо хоногт ихэнх аймгууд ойн баяр наадмаа зохион байгуулна. Дундговь, Өвөрхангай аймгийнх долоодугаар сарын 8, 9-нд, Төв аймгийнх долоодугаар сарын 8-10, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долоодугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Харин Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд зохион байгуулахаар болжээ.

Зарим аймаг, орон нутгын удирдлагаас ирсэн хүсэлтийг харгалзан баяр наадмыг хойшлуулж, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404