“Жи-20”-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ
2019/06/28

Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 улсыг албан бусаар нэгтгэсэн “Жи-20”-ийн дээд хэмжээний уулзалт 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаагаас Япон Улсад анх удаа болж байгаагаараа онцлогтой. Форум Осакагийн булангийн Сакишима хэмээх хиймэл аралд “ИНТЕКС” олон үзэсгэлэнгийн цогцолборт болж байна.

“Их 20”-ийн бүлэг 1999 оны 12 дугаар сарын 15-16-нд аж үйлдвэрийн хувьд хөгжсөн долоон улс болох АНУ, Канад, Их Британи, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Франц, Итали, Японы Сангийн сайд нарын санаачилгаар Берлинд зохион байгуулагдсан бага хурлын үеэр бий болжээ. Энэ бүлгийн гол зорилго нь хөгжиж буй томоохон улсуудыг олон улсын асуудалд анхаарч, авах арга хэмжээ боловсруулахад татан оруулах зорилготой байлаа. "Их 20"-ийг байгуулсан нь 1997-1998 онд Азид гарсан санхүүгийн хямралаас болж дэлхийн эдийн засагт таагүй нөлөө үүссэнтэй холбоотой юм байна.

Өнөөдөр энэ бүлэглэл эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, тогтвортой өсөлтийн нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн хямрал үүсэх эрсдэлийг бууруулах, түүнчлэн дэлхийн санхүүгийн архитектурыг дахин бий болгоход чиглэж байна. Бүлгээс гаргасан шийдвэрийг заавар мөрдөх шаардлагагүй ч Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон санхүү, эдийн засгийн бусад байгууллагаас дэмжиж байж хүчин төгөлдөр болдог байна.

Осакад болж байгаа “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, түүнчлэн дэлхийн эдийн засаг, эрчим хүч, эмэгтэйчүүдийн эрх, боломжийг нэмэгдүүлэх асуудал, эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404