Их насны уралдаанд 3 морь эндэж, 4 хүүхэд мориноос унажээ
2018/07/11

Өнөө жилийн их насны морьдын уралдаанд нутаг нутгийн 384 хурдан хүлэг  шандас сорихоор бүртгүүлсэн ч 339 нь уралджээ. 

Түрүү магнайд Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн залуу зээрд, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Батсайханы Саянсанаагийн хээр, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, улсын алдарт уяч Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан давхижээ.

Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн тус, тус хурдаллаа. 

Онцлоход, уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унасан байна. Мөн уралдааны замд гурван морь багтарч энджээ. Хүүхэд гэмтсэн байж болзошгүй. Одоогоор эмнэлгийн байгууллага шалгаж байна гэж баяр наадмын комиссоос мэдээллээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404