Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг өчигдрөөс үнэ төлбөргүй үзэж эхэллээ
2019/06/28

Монголын улаан загалмай нийгэмлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, БНХАУ-ын Улаан загалмай сантай хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг өчигдрөөс үнэ төлбөргүй үзэж эхэллээ. “Бяцхан зүрх” аяны хүрээнд уг үзлэгийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил 200 гаруй хүүхдийг оношилж, үзлэгт хамруулж, 80-ыг нь эмчилсэн бөгөөд тэднээс одоогоор 20 гаруй бяцхан зүрх бүрэн эдгэж. Энэ жил ӨМӨЗО-ы найман эмч, зөөврийн хоёр аппаратаар 100 гаруй хүүхдийг оношлох аж. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай багачуудыг БНХАУ-д аваачиж, мэс засал хийх гэнэ. Хагалгаа болон дараах эмчилгээ бүгд үнэ төлбөргүй юм байна. Орон нутагт хүрч ажиллах боломжгүй тул нэгдсэн журмаар Улсын гуравдугаар төв эмнэлэгт үзлэг, оношилгоо хийх болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404