Найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлнэ
2019/06/28

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Б.Нямбаатар нар доорх найман шүүгчийг шүүгчийн ёс зүйг уландаа гишгэж, шүүхийн хараат бус байдлыг устгасан хэмээн үзэж байгаа аж.

Тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн найман шүүгчид

  1. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
  2. Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
  3. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
  4. Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
  5. Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
  6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
  7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
  8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтаад байна

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404