М.Даваажаргал аваргын МУ-ын иргэншлээс татгалзах хүсэлтийг ёсоор болголоо
2019/06/28

Монгол Улсын Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрсөн гэсэн мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж, судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг нь хүлээж авч,  ёсоор болгосон байна. Ерөнхийлөгч зарлиг гарсан бол Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэг юм байна.

Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт ирүүлсэн тохиолдолд хуулийн байгууллага болон холбогдох байгууллагуудаас татгалзахыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх хүсэлтүүдийг нэгтгээд эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах хуулийн зохицуулалттай юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404