Дэлхийн аваргад оролцох жүдочдын нэр тодорлоо
2019/06/28

Монголын жүдо бөхийн холбооноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн нэрийг зарлалаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энх-Отгон, 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д О.Мөнхцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-ын жинд О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ. ДАШТ наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотод болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404