Э.Бат-Үүл болон Б.Чулуудай нарын хам хэрэгтэнгүүд хэн бэ?
2019/06/27

Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглсан хэмээн хоёр асуудлаар 1702000000024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Аав хүү хоёртой хамт шалгагдаж байгаа хүмүүс хэн болох, тэднийг ямар зүйл ангиар буруутгаж байгааг хүргэж байна.

  1. “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга
  2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун
  3. “ТОСК” ТӨҮГ-ын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од
  4. Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг
  5. “ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан, Д.Оюунжаргал
  6. Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Мөнхтөр
  7. “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан
  8. “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэл нар шалгагдаж байгаа.

Тэдэнд эрүүгийн хуулийн 150.2, 265.2, 268.2, 148.2, 263.2, 22.1.2, 17.4.1,  22.5.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404