Урианхай сурын УАШТ маргааш эхэлнэ
2019/06/27

Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн  маргааш  Улаанбаатар хотноо эхэлнэ.

Тус харваанд оролцохоор Монгол Улсын өнцөг булан бүрээс одоогийн байдлаар 300 орчим харваач хүрэлцэн иржээ. Мөн өнөөдөр техникийн зөвлөгөөн болж, маргааш баг харваагаар эхлэх юм байна. Нэг баг дасгалжуулагчтайгаа нийт 12 хүнтэй оролцох аж. Зарим аймаг, клубууд 2-3 багтай оролцож буй юм. Харин цуваа харваа буюу ганцаарчилсан үзүүлэлт гаргах харваа ирэх ням гаригт болно. Уг төрөлд 30 сум харваж, 22, 23 оносон харваачид спортын дэд мастер, 24-өөс дээш оносон харваач спортын мастер цол, түрүүлсэн нь Улсын аварга харваач болох дүрэмтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404