ОХУ-ын санал өгөх эрхийг сэргээснийг Латви улсын Ерөнхий сайд Кришьянис Кариньш зэмлэн буруушаажээ
2019/06/27

Европын Зөвлөлийн парламентын ассамблей /ЕЗПА/ дахь ОХУ-ын санал өгөх эрхийг сэргээснийг Латви улсын Ерөнхий сайд Кришьянис Кариньш зэмлэн буруушаажээ.

“Ассамблейн тогтоосон шаардлагуудыг биелүүлэлгүйгээр ЕЗПА дахь ОХУ-ын санал өгөх эрхийг сэргээсэн нь буруу бөгөөд олон улсын эрх, хүний эрх хийгээд Европын Зөвлөлийн гол үнэт зүйлд харшилдаж байна. Латви улс Европын үнэт зүйлсийг хамгаалсаар байх болно” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсандаа тэмдэглэсэн байна.

ЕЗПА-н чуулганд оролцогчид энэ сарын 26-нд Оросын төлөөлөгчдийн бүрэн эрхийг сэргээсэн тогтоолыг дэмжжээ. Харин Украины төлөөлөгчид үүнийг эсэргүүцэн чуулганыг орхин явсан бөгөөд Эстони, Латви, Литва, Гүрж, Словак улс болон Польшийн зарим төлөөлөгч Украиныг дэмжсэн байна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404