Хятадыг хакерууд дэлхийн томоохон IT-компаниудад халджээ
2019/06/27

БНХАУ-ын Улсын аюулгүй байдлын яамтай холбоотой гэх хакерууд нууц мэдээлэл авахын тулд сүүлийн хэдэн жилийн хугацаанд дэлхийн томоохон IT-компаниудын компьютерын сүлжээг эвдсэж байжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, хакеруудын халдлагад Японы “Fujitsu” болон “NTT Data”, Америкийн “IBM”, “Hewlett-Packard” болон “DXC Technology”, Энэтхэгийн “Tata Consultancy Services” компани өртсөн байна. Кибер халдлагын улмаас мөн Америкийн хөлөг онгоц үйлдвэрлэгч “Huntington Ingalls Industries” компани, онгоцны тийз захиалгын “Sabre” систем, Шведийн харилцаа холбооны томоохон компани болох “Ericsson” хохирол амсжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404