MУ-ын 33 дахь намаар Монгол шинэчлэлт нам бүртгэгдлээ
2019/06/26

Монгол шинэчлэлт намыг улсад бүртгүүлэх Н.Жамсран нарын хүсэлтийг өнөөдөр Улсын дээд шүүх хэлэлцэж, улсын бүртгэлд 33 дахь намаар бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. 

Хэлэлцүүлгээр, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзжээ.  

Ингэснээр, Монгол шинэчлэлт нам Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж ажиллахыг Дээд шүүхээс тус намд даалгалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404