Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардлаа
2019/06/26

ШИНЭ намын дарга Ж.Батзандан нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах шаардлагыг Дээд шүүхэд хүргүүллээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчиж, эрүүдэн шүүх арга хэрэглэсэн гэж тэд үзжээ.

 УИХ-аас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах түр хороо байгуулаад байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Түр хорооны судалгааны явцад шинэ нөхцөл байдал үүссэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой. Энэ хоёр хүнд эрүүдэн шүүх замаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй" гэдгийг хэллээ. 

 Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шаардлагад МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 46 мянган иргэн гарын үсэг зуржээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Гэрэл182.160.33.42
Нөгөө монголыг ялуулах Женко хаана явна вэ Дэлхийн тэмцээн хэсээд Казиногоор хааяа орж Элбэгээтэйгээ уулзсан шигээ хэл яриагаа нийлүүлсэн шигээ явна гэвүү
2019/12/10
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404