Дональд Трамп Японы Осака хотод В.Путинтэй уулзана
2019/06/25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 28-29-нд Японы Осака хотод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Энэ тухай АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Америкийн засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, Д.Трамп мөн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Японы Засгийн газрын тэргүүн Абэ Шинзо, Энэтхэгин Ерөнхий сайд Нарендра Моди, Германы Канцлер Ангела Меркель, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган  зэрэг хэд хэдэн удирдагчтай уулзана. Тэрбээр Д.Трамп, В.Путин нарын уулзах өдрийг мэдээлэхээс татгалзжээ.

Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Иран, Украин болон зэвсэглэлд хяналт тавих тухай гэрээтэй холбоотой асуудлуудыг хөндөх төлөвтэй байна.   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404