"Сахал" Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тавьж суллажээ
2019/06/25

ХХБ-ны болон  Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга "Сахал" Д.Эрдэнэбилэгийг АТГ, ЦЕГ-ийн хамтарсан ажлын хэсэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбогдуулан шалгаж ХХБ-ны Гүйцэтгэх Захирал О.Орхон, "Монголын зэс" компанийн Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарын хамт "Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан" гэсэн үндэслэлээр эрүүгийн гэмт хэргийн яллагдагчаар татан, улмаар өнгөрсөн 5 дугаар сарын 28-нд цагдан хорьсон.

Өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхээс  Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргажээ. Тодруулбал прокуророос батланд даалтад гаргах хүсэлтийг шүүхэд хүргүүлснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхээс түүнд хилийн хориг тавьж батлан даалтад гаргажээ. Мөн тодорхой эрх бүхий этгээдүүдтэй уулзахыг нь хориглох аж.

Түүний өмгөөлөгч Б.Даваажанцан “Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг гэмт бүлэглэл зохион байгуулсан гэдгээр шалгаж байгаа. Энэ анхных нь биш. Өмнө нь мөнгө угаасан гэж үзээд тэр нь хууль зүйн зүйлчлэлд орохгүй байсан. Мөн эрх мэдлээ урвуулсан гэдэг гэтэл хувийн банкны захирал хэнд мөнгө зээлүүлэх нь хамаагүй. Энэ бол гэмт хэрэг биш. Маш олон аргаар буруутгах гэж үзэж байгаа. Хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүссэн. Энэний дагуу ажлын хэсгийн мөрдөгчид шалгалтаа үргэлжлүүлэх байх. Хэзээ прокурор руу шилжинэ тэр үед бидэнд танилцах эрх нээгдэнэ”гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404