МОНГОЛЫН ХОЁР ИХ АВАРГАТАЙ НАГОЯ БАШЁ ЭХЭЛЛЭЭ
2018/07/09

Японы мэргэжлийн сумогийн зуны тэмцээн Нагоя башё өнгөрсөн ням гарагт эхэлсэн бөгөөд энэ башёд хоёр Их аварга, гурван озэки барилдаж байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сарын буюу Нацү башёгийн түрүү бөх 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Зүүн жигүүрийг тэргүүлж байна. Баруун жигүүрийг Их аварга 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал манлайлж байгаа юм. Харин 72 дахь аварга Кисеносато Банцүкэд нэр нь бичигдсэн ч энэ удаа өнжихөөр болжээ.

Өчигдөр башёг тэргүүлэгч Какүрюү аварга Комүсүби Шохозантай барилдан цүкидаши мэхээр давсан бөгөөд өнөөдөр Котошёогикүтэй барилдана. Харин 1000 дахь даваагаа авах зорилготой Хакүхо аварга Тамаваши Б.Мөнх-Оргилоор эхний даваагаа авсан бөгөөд өнөөдөр Шодайтай барилдах юм. Тамаваши өнөөдөр озэки Гойэдотой барилдана.

Нагоя башёд озэки цолтой барилдаж буй Точиношин Икиогоор эхний даваагаа авсан бол цолоо хамгаалж буй Гойэдо Шодайд уналаа. Харин озэки Такаясү Котошёогикүгээр эхний даваагаа авсан юм. Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров Чиёнокунитай барилдаж уналаа. Тэрбээр өнөөдөр Абитай оноолт таарсан. Маэгашира цолтой барилдаж буй Чиёошома, Араваши нар эхний өдөр унасан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404