Никитон хамтлаг "ЭХЭМТ-д 10 сая төгрөг хандивлалаа"
2019/06/24

Тэртээх 1993 онд байгуулагдан Монголын арт рок хамтлаг бол НИКИТОН. Энэ онд уг хамтлагийн 25 насны төрсөн өдөр тохиож байгаа билээ.

Монголынхоо рок попынхоо ертөнцөд өөрсдийн өнгө төрхөө тамгалан яваа Никитончууд ойн баяртаа зориулан сонсогч, фенүүддээ олон бэлгүүд зэхсэн нь эхнээсээ задарсан. Тэдний тун саяхан барьсан бэлэг нь Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд 10 сая төгрөгийг хандивлалаа.

Зургаадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12.00 цагт “Никитон-25 жил” тоглолтоо хийнэ. Тоглолт 12.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл 12 цаг үргэлжлэх бөгөөд тоглолтод "Харанга" хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран, “Камертон”, “Нисванис”, “Хар Сарнай”, “A-Sound”, “Fire хамтлаг”, “The Lemons” хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б. Амархүү, Ука, Ана, хийлч Дээгий оролцох бөгөөд шилдэг DJ нар сор бүтээлээсээ тоглох тоглолтын үнэ 10 мянган төгрөг. Энэ үдэш Монголын рок попын оддын хит дуунуудыг нэгэн тайзнаас сонсох ховор боломж тохиох нь ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404