Н.Алтаншагай: АН-ынхан нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр зохион байгуулж байгаа юм билээ
2 сарын өмнө

МАН-ын Улстөрийн бодлогын газрын дарга  Н.Батсүмбэрэл  “Сүүлийн хоёр сар АН-аас улс төрийн ёс зүйгүй, увайгүй үйлдлүүдийг нэлээд гаргаж байна. 1990 онд хонхны дуунаар Монгол хүний эрх чөлөө, ардчиллын төлөө  зүтгэж ирсэн АН өнөөдөр цөөн хэдэн хулгайчид, авлигачдыг хамгаалдаг, хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг нам болж хувирсанд харамсч байна. 2012-2016 онуудад Монголын төрийг АН удирдсан. 17 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засгийг 2016 онд манай намд хүлээлгэн өгөхдөө хасах түвшинд хүргэж улс орны эдийн засгийг дампууруулж, төрийг самууруулж  хүлээлгэн өгсөн.  Ийм дампуурсан төр, хасахтай эдийн засгийг МАН өнөөдөр эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд хүргэж төр дахь ялзрал, дампуурлыг засаж залруулж ажиллаж байна. Нам дамжсан эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэгийг хорьсон. Энэ банкнаас хамааралтай улс төрийн нам, улстөрчид амиа  тавьж жагсаал цуглаа хийж,  харагдсан болгон руугаа  дайрч байна. Намаасаа сайд, дэд сайдын суудал, УИХ, орон нутгийн сонгуулийн тойрог горьдсон нөхдүүдийг ил гаргаж жагсаал цуглаан хийлгэж байна. Жагсаалтыг Эрүүл мэндийн яам руу чиглэн хийж байгаа Ж.Амарсанаа гэх нөхөр өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж  байсан боловч хувьдаа эмнэлэгтэй энэ нөхөр хэдэн зуун сая төгрөгийн тендер авч төрийн ажлыг хийгээгүй гэдгийг салбарын сайд нь тод хэлж байсан. Ийм л хүн өнөөдөр эрүүл, шударга хүн болох гэж ярьж, салбаганаж явна. Энэ байдлаа одоо зогсоох ёстой" гэв.

Мөн тэрбээр “Саяхан Улаанбаатар хотоос хэд хэдэн газрыг хууль бусаар хувьчилж авсан газруудыг цуцалсанд газрын наймаачид үхэн хатан тэмцэж байгаа. Цаашдаа ч нийслэлд хууль бусаар олгосон газруудыг цуцлахын төлөө манай нам анхааран ажиллана. АН-ын дарга С.Эрдэнийн нэр дээр хэд хэдэн газар бий. Хандгайтын ам, Найрамдал зуслангийн газар, Хүүхдийн паркийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд байшин барина гэж  газар аваад намынхаа байрыг барьсан асуудлыг шалгуулахын төлөө бид ажиллана. Хэдэн хүнийг дарга, сайд болгохын төлөө, тойрог өгөхийн төлөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь тушаал гаргаж ажлын хэсэг байгуулаад жагсаал цуглааныг зохион байгуулж байна.

Бидний авсан мэдээллээр АН-ынхан нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр зохион байгуулж байгаа юм билээ. Харамсалтай нь жагсаалд нь очих хүнгүй  хүнд байгаа юм билээ. Энэ байдлаа зогсоохыг шаардаж байна. Хулгайчид, луйварчид Засгийн газар руу орилж байгаа байдлыг бид хатуу эсэргүүцнэ. МАН өөрийн байгуулсан Засгийн газраа хамгаалж, дэмжинэ ажиллана” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404