Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулна
2019/06/20

Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар сая мэдээлэл хийлээ. Олны анхаарал татсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Стандарт банкинд төлсөн 40 сая америк долларын хэрхэн төлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа талаараа мэдээллээ.

Тухайлбал, өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас АТГ-ын даргад хандан бичиг хүргүүлсэн.

Ш.Батхүүтэй холбоотой 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа талаар мэдээллийг АТГ-аас албан бичгээр ирүүлсэн байна. Үүнд лавлагаа хийхэд 2-3 хоног шаардагдах бөгөөд үүний дараа дуудлага худалдаанд оруулж эсвэл шүүхийн шийдвэр гарган борлуулж орлогыг нь Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой гэж үзжээ.

"АТГ-аас бичиг ирсний дараа Улсын Дээд шүүхэд хандана. Шаардлагатай бол ямар хэлэлцээр хийж тухайн өмчийг авсан, авлига байсан эсэхийг нийтэд ил болгоно”гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404