Хорих ангиас яллагдагч оргожээ
2019/06/20

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас яллагдагчаар татагдан цагдан хоригдож байсан этгээд өчигдөр /2019.06.19/ орой оргожээ.

 Уг этгээд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдаад байсан бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа оргохыг завдсан байна.  Тэрээр өчигдөр 14.00 цагийн орчимд хорих ангийн хашааг давж, оргожээ. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар эхлүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404